Сантехникийн инженер
Сантехникийн инженер
Дуусах хугацаа: 2025-06-12
Ажлын байрны зорилго:
Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, сантехникийн системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахад, ашиглалтын чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх улмаар барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг хэвийн, найдвартай ажиллагааг хангах, төмөр замын тээвэрлэлтийн хэвийн, жигд үйл ажиллагааг алдагдуулсан гэмтэл, саатлыг ажлын хүн хүч, техникийн асуудлыг зөв зохион байгуулахад оршино.
Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүрэг:
- Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, сантехникийн тоног төхөөрөмжинд үзлэг үйлчилгээг төлөвлөх, ашиглалтын үйл ажиллагааг хянах боловсруулах
- Барилга байгууламж инженерийн шугам сүлжээ, сантехникийн ашиглалтын хугацаа, нормыг техник ашиглалтын дүрэмд нийцүүлэх, шугам сүлжээг өргөтгөх.
- Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний хэвийн болон аваарийн горимыг мөрдүүлэх, схемтэй холбоотой ажлыг хариуцах.
- Инженерийн манлайлал хэрэгжүүлэн техникийн болон санхүүгийн бичиг баримтыг бүрдүүлэх
- ХАБЭА-н хууль, Барилгын тухай хууль, дүрэм журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөж ажиллах
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд чанартай биелүүлж ажиллах
Ажиллах цагийн төрөл: Уртын ээлжээр /Ростероор/
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш
- Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай;
- Техник сэтгэлгээтэй, засвар үйлчилгээ хийх чадвартай
Бүрдүүлэх материал:
- Анкет,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар,
- Бусад /мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээний хуулбар/ ирүүлж болно.
- Тодруулах зүйлээ дараах хаягаар лавлана уу:
- УБ хот СБД 1-р хороо 13-р хороолол Нарны зам-62 Юнион бюлдинг, B блок 7 давхар
- Утас:+ (976)-70106644
Салбар:

Сантехникийн инженер
Компани: "Монголын төмөр зам" ТӨХК
Байршил: УБ - Сүхбаатар